Европын Холбооны санхүүжилттэй “Амьсгалах эрх” төсөл эхэлж байна. Энэ хүрээнд Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагаас 314.590 еврогийн санхүүжилтыг гаргаж буй бөгөөд уг төсөл нь 2018-2020 оны хооронд хэрэгжинэ.
Тодруулбал, “Пипл Ин Нийд” ОУБ-аас Улаанбаатар болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж, мэдээллийг хүртээмжтэй системийг бий болгох “Амьсгалах эрх” төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн зорилго нь Архангай аймгийн агаарын бохирдлын хэмжээг яг ямар хэмжээнд байгааг тодорхойлон судалгаа хийж, мэдээллийн санг бий болгох, иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийх юм. Түүнчлэн агаарын бохирдол, чанарыг тодорхойлох хэд хэдэн багажийг Цэцэрлэг хотод суурилуулна.
Б.Лхам