Монгол Улсын дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт нийслэлийн Засаг даргын А/997 дугаар захирамжийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын Их сургууль, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж явууллаа.
Тус сургалт нь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, шинээр батлагдсан батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчилж таниулах, хэрэгжилтийг хангахад мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх анхаарах асуудлаар онол, дадлага, хэлэлцүүлгүүд явагдсан юм. Энэ сургалтаар Засаг дарга нарын дунд автомат, гар буу, мэргэн буудагчийн винтов бууны дасгал боловсруулж, аваргаа шалгаруулсан юм. Энэхүү тэмцээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат буудлагын нэгдсэн дүнгээр тэргүүлж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн нэрэмжит шагналын эзэн боллоо.
Л.Сайнаа