Буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн эцсийн шүүх хурал БЗД-ийн шүүхэд өнөөдөр 10 цагаас товлогдсон.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан. 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж байгаа. Дээрх хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 7-ны өдөр явагдсан юм. Харин хэргийн эцсийн шүүх хурал өнөөдөр болж буй.
Охины шүүх хурал энэ хугацаанд хоёр ч удаа хойшилсон байна. Тодруулбал, Анх зургадугаар сард шүүх хурал болсон ч материал дутуу гэх шалтгаанаар мөрдөн байцаалтад буцааж, улмаар есдүгээр сард товлосон ч мөн хойшлогдсон байдаг.
Энэ удаагийн шүүх хуралд хохирогчийн хүсэлтээр ажиглагчаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцож байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)