09.00
- Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Драгон, Мишээл, 6 буудал, Дүнжингарав төвд болно.
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар нийслэл дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тухай танилцуулга болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай хэлэлцэнэ.
09.30
- “Аялал жуулчлалын салбарын Маркетинг” сэдэвт хурал Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. Холбоо барих утас:99194118
10.00
- Очир төвд амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
11.00
- Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар ХҮНамаас байр сууриа илэрхийлнэ.
11.30
- Монголын шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Ахмад шүүгчид уг асуудлаар байр сууриа илэрхийлж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх аж.
12.00
- “Шударга иргэдийн фронт”, Үндэсний ХАС хөдөлгөөн, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.