Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг сэтгүүлзүйн оны шилдэг бүтээл шалгаруулах “Ган үзэг- 2018” наадмын болзол зарлагдлаа.
Өнөө жил “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулах бөгөөд нийт шагналын сан 99.000.000 “ерэн есөн сая” төгрөг юм байна.
1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
- Шилдэг телевиз - 1
- Шилдэг радио- 1
- Шилдэг сонин - 1
- Шилдэг мэдээллийн сайт - 1
- Шилдэг сэтгүүл – 1
2. ШИЛДЭГ БҮТЭЭЛ: Шалгарсан бүтээл тус бүрт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
- Телевизийн шилдэг бүтээл - 1
- Радиогийн шилдэг бүтээл - 1
- Сонины шилдэг бүтээл - 1
- Мэдээллийн сайтын шилдэг бүтээл - 1
- Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1
3. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД: Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
- Орон нутгийн шилдэг сонин– 1
- Орон нутгийн шилдэг радио - 1
- Орон нутгийн шилдэг телевиз - 1
- Орон нутгийн шилдэг сайт – 1
- Орон нутгийн шилдэг сэтгүүлч - 1
4. ШИЛДЭГ РЕДАКТОР: Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана
- Телевизийн шилдэг редактор – 1
- Радиогийн шилдэг редактор -1
- Сонины шилдэг редактор -1
- Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
- Сэтгүүлийн шилдэг редактор – 1
- Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1
5. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
- Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
- Радиогийн шилдэг сэтгүүлч -1
- Сонины шилдэг сэтгүүлч -1
- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
- Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
- Шилдэг судлаач -1
Нэр дэвшигчдэд дараах шаардлагуудыг тавьж байна. Үүнд, нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байх, нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлэх, нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байх, нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байх, нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлэх зэрэг багтана. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна. Үүнд мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь, олон нийтийн цахим санал асуулга 30 хувь, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь тус тус үндэслэн дүгнэнэ.
Нэр дэвшигчдын бүтээлийг Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол, Ногоон нуурын 101, Pro ONE оффис төв, 402 тоотод болон mseonline@yahoo.com хаягаар хүлээн авна. Харилцах утас:11-330948, 70000948, 99736725
Бүтээлүүдийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 сарын 1-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна. Шилдгүүдийг “Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулах аж.
Эх сурвалж:МСНЭ