“Монгол бичгийн кодчилал-2018” сэдэвт олон улсын хурал болж байна.
Монгол бичгийн кодчиллын асуудлыг сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд эрчимтэй хэлэлцэж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 46 тоот “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлиг гарсан. Энэ хүрээнд Монгол болон БНХАУ-ын бичгийн кодчиллын асуудлыг анхааран судалдаг эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хамтарсан хурал болж буй юм.
Уг хурал нь Монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн хэрэглээ, тохиолдож буй бэрхшээлийн талаар ярилцаж, өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах, монгол бичгээр орчин цагийн өдөр тутмын хэрэглээг хангасан, алдаагүй, цахим баримт боловсруулахад нийцсэн, хэрэглэхэд хялбар шийдлийг сонгох, тогтох, 2018 оны тавдугаар сард АНУ-ын Сан Хосе хотод болсон хурлын хоёр орны мэргэжилтнүүд нэгдсэн санал бүхий шийдлийг UTC-д өргөн барина гэсэн дүгнэлтийн дагуу саналаа солилцож, нэгдмэл байр сууринд хүрэх, монгол бичгийн юникод стандарт шийдэгдэх хүртэл барих шийдлийг хэлэлцэх, хурлын үр дүнг Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар болон Юникод стандартын техникийн хороонд өргөн барих зорилготой явагдаж байна.
Хурал ШУТИС-ийн нэгдүгээр байранд болж буй бөгөөд 17 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (2)