Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийг үнэлэх, суурь судалгаа авах, бичиг баримтын бүрдлийн үзлэг хийх ажил орон даяар гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон хамтарсан ажлын хэсгийн гишүүд орон нутагт болон нийслэлд хуваарийн дагуу үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж буй. Нийслэлд үнэлгээний төв комиссоос томилогдсон таван ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд яамд, яамдын харьяа агентлаг байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, хууль, хүчний байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нийслэлийн дүүргүүдийн тамгын газар, нийслэлийн харьяа агентлагуудын нийт албан хаагчдын хууль эрхзүй, комьютерийн хэрэглээний мэдлэгийг шалгах тестийн шалгалтыг өнгөрсөн долоо хоногт хийж дуусгаад байна. Орон нутагт томилогдсон 10 ажлын хэсэг аймаг тус бүрт хуваарийн дагуу үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулж байгаа.
Албан хаагчид Үндсэн хууль, Төрийн албаны тухай шинээр мөрдөгдөх хуулийн талаарх болон комьютерийн хэрэглээний мэдлэгийн түвшинээ түүврийн аргаар сонгогдсон хүн тус бүрт зориулагдсан 60-120 хүртэлх тестэд гурван хариултаас оновчтойг нь сонгох хэлбэрээр хариулна. Эцсийн үнэлгээгээг комьютерийн автомат программын тусламжтайгаар тэр дор нь авч байгаа юм. Урьдчилсан байдлаар ХСИС дээр шалгалтад орсон 3000 гаруй төрийн жинхэнэ албан хаагчдын дийлэнх нь 80 хувь түүнээс дээш хувийн үнэлгээ авсан байна. Шалгалт зохион байгуулагдсан аймаг, орон нутгийн төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн түвшний урьдчилсан үнэлгээ 60 хувиас дээш гарч байгаа аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)