Чөлөөт бөхийн сурагчдын (13-15 нас) охидын Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнөөдөр (XI.16) Японы Сайтама мужийн Фүжими хотод боллоо. Манай улсаас долоон тамирчин оролцсоноос дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. 50 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Бямбасүрэнгийн Хулан, 54 кг-д төрөлжсөн сургалттай БТСДуС-ийн тамирчин Тогтохын Алтжин, 62 кг-д “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа, 66 кг-д Налайх дүүргийн “SJ” клубийн тамирчин Алтансүхийн Даваажаргал нар мөнгө, 58 кг-д “Женко” клубийн тамирчин Батцоожийн Марал хүрэл медалийн эзэн болов. Анхдугаар тэмцээнд Монгол, Япон, Энэтхэг, Тайвань, Тайланд, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Бангладеш гэсэн есөн орны тамирчид 10 жинд өрсөлджээ.
Л.Сайнаа