Өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен” тэмцээний үеэр ДБНХ (UWW)-ны шүүгчдийн зөвлөлөөс шүүгчдийн зэрэг ахиулах семинар зохион байгуулж, шалгалт авсан. Шинээр олон улсын шүүгчийн зэрэг авсан шүүгчдийн нэрийг ДБНХ-ноос зарласан байна. Манай улсаас олон улсын гуравдугаар зэргийн шүүгч наймаар нэмэгджээ. Тодруулбал Б.Энхжин, Б.Жаргалсайхан, Б.Батжаргал, Б.Золзаяа, Х.Магвандорж, Л.Нэргүй, М.Бямбаноров, М.Энхмөнх гэсэн найман хүн шинээр олон улсын шүүгчийн зэрэг авах болзол хангасан байна.
Л.Сайнаа