Румыний Бухарест хотод болсон u23 хүртэлх насны бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөв. Эрэгтэйчүүдээс эхний бөгөөд эцсийн медалийг 86 кг-д хүч сорьсон Ганбаатарын Ганхуяг эх орондоо авчирсан юм.
Эрэгтэйчүүдийн 86 кг-д эх орноо төлөөлөн оролцсон Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө Туркийн бөх Ариф Озенийг 4:1-ээр ялснаар эрэгтэй бөхчүүдээс анхны медалийг эх орондоо авчирлаа.
Өнгөрсөн жилээс хойш зохион байгуулагдсан тус тэмцээнээс өмнө нь эмэгтэй бөхчүүд зургаан медаль (1 мөнгө, 5 хүрэл) хүртсэн ч эрчүүд хараахан медаль авч чадаагүй байсан юм.
Г.Ганхуяг эхний тойрогт хийлээд нутгийн бөх Михай Никола Палахиаг 8:6, АНУ-ын бөх Майлс Мартиныг 6:1-ээр тус бүр ялаад хагас шигшээд Ираны бөх Камран Гасемпуртэд 0:4-өөр ялагдсан. Гэхдээ хүрлийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон тивийн аварга, Туркийн Ариф Озенийг буулган авсан юм.