Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо, Өмгөөллийн “Дүйцэх эрх” ХХН хамтран өмгөөлөгчдөд зориулсан “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалтыг ирэх даваа гаригт зохион байгуулна.
Сургалтад хамрагдсан хуульчдад Хуульчийн үргэлжилсэн сургалтын 1.5 багц цаг тооцох бөгөөд бүртгэл маргааш явагдана.
Б.Лхам