Үндэсний брэндийн бодлогын зөвлөлөөс “Дува” богино хэмжээний кино наадмыг уран бүтээлчид, сонирхогчдын дунд үохион байгуулах гэж байна.
Наадамд оролцогчид бүртгүүлэх ирэхдээ “тухайн баг” урьд өмнө хийсэн бүтээлтэйгээ ирэх бөгөөд үүнд реклам, клип, богино хэмжээний кино, телевизийн сурвалжлага, хүүхэлдэйн кино зэрэг видео уран бүтээлүүд багтах аж.
Улмаар уралдааныг зохион байгуулагчид үзэж танилцан, эрх олгоно.
Наадмын бүртгэл энэ сарын 18-ний өдөр 17.00 цагт дуусах бөгөөд эрхээ авсан оролцогчдын техникийн зөвлөгөөний хурал 19-ний өдөр болно.
Бүртгэлийг Сүхбаатар дүүрэг, наймдугаар хороо, Сити Тауэр-ийн 902 тоотод буюу Үндэсний бодлогын зөвлөлийн ажлын албаны байранд авах юм байна.
Тэмцээний шагналыг 12 дугаар сарын 03-ны өдөр гардуулан өгнө.
Оролцогч нэг баг хэдэн ч гишүүнтэй байж болох, кино бүх хэлбэрээр хийгдэх, бүтээл 20 минутаас хэтрэхгүй байх, Full HD стандартад нийцсэн байх, дуу чанарын өндөр түвшинд байх, бүтээлээ “Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын алба”, “Нийгмийн сайн сайхны төлөө” слайдаар эхлүүлэх, оюуны эрхийн зөрчилгүй байх, өмнө нь олон нийтэд хүрээгүй байх, уралдааны хугацаанд шинээр хийгдсэн бүтээл байх, шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх зэрэг шаардлагуудыг тавьж байна.
Эрх авсан оролцогчдын бүтээл хийгдэх хугацаан 20-30-ны өдрүүдэд аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)