Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаатай холбогдуулан устгалын ажлыг хийж байна. Устгалын ажил ирэх даваа гаригаас эхлэн ажлын өдрүүдэд хийгдэх юм.
Дархан цаазат газарт амьтан агнах, байгаль хамгаалагчид галт зэвсэг хэрэглэх эрхгүй байдаг тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газар хамтран мэргэжлийн анчдаар устгалыг хийлгэх аж. Ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж байна.
Б.Лхам