"Та сүүгээ уусан уу?" сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын индэр, уулзалт өнөөдөр 20 дахь удаагаа боллоо. Энэ удаагийн индэр-уулзалт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд хийж буй ажил, санал санаачилгууд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд техникийн зохицуулалтын нэмэлт өөрчлөлт, цэвэр өсгөврийн хөрөнгө үйлдвэрлэх боломж, сүүний эрчимжсэн аж ахуйд тавих ерөнхий шаардлага, түүхий эд нийлүүлэлтийн систем, сүүний урамшуулал олгох тогтолцоо зэрэг асуудалд төвлөрөн ярилцаж, харилцан санал бодлоо солилцлоо.
Индэр-уулзалтад малчид, фермер, мэргэжлийн холбоод, ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцсон юм.
Л.Сайнаа