Сонирхогчдын Боксын Эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Дели хотноо эхэллээ. Өчигдөр манай тамирчдаас Т.Болортуул эхний тоглолтоо хийсэн бол өнөөдөр М.Нандинцэцэг, М.Намуун, Э.Эрдэнэтуяа нар эхний тоглолтоо хийнэ.
Манай тамирчид оноолтоор 54 кг-ын жинд Mягмардуламын Нандинцэцэг 16-нд Унгарын Ц.Цабинатай,
60 кг-ын жинд Moнхорын Намуун гоц мөргөн 16-нд Непалын П.Ривалтай, 69 кг-ын жинд Энхбаатарын Эрдэнэтуяа 16-нд Казахстаны А.Бакятзантай, 51 кг-ын жинд Лутсайханы Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөн 17-нд Бразилийн Хесус де Соусатай, 75 кг-ын жинд Mөнхбатын Мягмаржаргал 17-нд эхний тойрогт Аргентиний Я.Марзотой, 48 кг-ын жинд Oчирбатын Жаргалан эхний тойрогт гоц мөргөн Испани-Румыны аль ялсантай 18-нд тус тус тулалдах ажээ.
Л.Сайнаа