Нидерланд улсын Гаага хотод жүдо бөхийн Гран При тэмцээн өнөөдөр буюу 16-18-нд болно. Уг Гранпри тэмцээнд 66 орны 443 жүдоч өрсөлдөхөөр Гаага хотноо цугларчээ. Манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 5 нийт 10 жүдоч Нидерландыг зорьсон байна.
Тэмцээний эрэгтэй 60 кг-ын жинд Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин, 66 кг-ын жинд Довдонгийн Алтансүх, Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-ын жинд Сономдагвын Чинзориг, эмэгтэй 52 кг-ын жинд Бишрэлтийн Хорлоодой, Ганболдын Ганцэцэг, 63 кг-ын жинд Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг, +78 кг-ын жинд Шүрэнчимэгийн Сэржмядаг нар тус тус барилдана.
Л.Сайнаа