Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойд зориулан, ХНХЯ, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Монголын ажил олгогч эздийн холбоо болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран, "Ируудүйн ажил, мэргэжил" залуучуудын зөвлөгөөнийг байгуулах гэж байна.
Уг зөвлөгөөнөөр Монгол залуучууд хэрхэн харж төсөөлж байгөө болон ирээдүйдээ бид хэрхэн бэлтгэх гэсэн асуудлуудыг бүлгээр хэлэлцэж, өөрсдийн дуу хоолойгоо төр засгийн бодлого, шийдвэрт тусгуулах зорилготой юм.
Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас 15-34 насны залуучууд оролцох бөгөөд орон нутгаас оролцогчдын замын зардал, томилолтыг зохион байгуулагч талаас хариуцах аж. Бүртгэл ирэх ням гаригт эхлэх бөгөөд энэ сарын 23-ны өдөр зөвөлгөөн болно.
Оролцохыг хүсэгчид http://bit.ly/2JLS55M холбоосоор орж өргөдлийг онлайнаар бөглөх ёстой юм байна.
Б.Лхам