Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Ази номхон далайн бүсийн хуралд МУЗН-ийн төлөөлөл оролцлоо.
Ази номхон далайн бүсийн Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн дунд бүсийн хурал 4 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд 10 дахь удаагийн хурал Филиппин улсын Манила хотод 2018 оны 11 дүгээр сарын 11-14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хуралд Ази номхон далайн бүс болон Ойрх Дорнодын нийт 50 гаруй орны 380 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын улаан загалмай нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн нар оролцлоо.
Л.Сайнаа