Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга ОХУ-ын Буриадын хагас хүнд жингийн бөх Юрий Власкогийн гэгээн дурсгалд зориулан чөлөөт бөхийн 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн маргааш Улаан-Үд хотноо эхэлнэ.
Энэ тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Амархүү, Д.Цогтбаатар, спортын мастер Ё.Батдархан, Б.Цогтгэрэл нарын удирдлага дор ОУХМ Н.Насанбуян, Ц.Цогбадрах, Н.Насанбуян, спортын мастер Х.Хишигбат, С.Билгүүн, Г.Ханбүргэд, Л.Батбаяр, Г.Чойгажид, Б.Түмэнцогт тэргүүтэй “Хасу-Мегастарс”, “Арслан”, “Женко”, “Алдар” спорт хороо, Сэлэнгэ, Орхон аймаг, МУБИС-ийн нийт 42 тамирчин оролцох юм.
Тэмцээн ирэх баасан гариг хүртэл үргэлжилнэ.
Б.Лхам