БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Боловсролын газар, ШУТИС Үйдвэрлэл технологийн сургууль, Шим тэжээл судлалын төв хамтран цэцэрлэгийн эрхлэгч, тогооч нарт зориулсан “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Цэцэрлэгийн насны хүүхэд нь хоногийн ихэнх цаг буюу 8 эсвэл 24 цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг. Энэ нь тэдний хоногт авах нийт илчлэг, шимт бодисын 75-80 хувийг цэцэрлэг хангах шаардлагатай байдаг. Төрөөс нэг хүүхдийн өдрийн хоолны түүхий эдэд 1650 төгрөг төсөвлөдөг нь хэдийгээр бага мөнгө мэт боловч, үүгээр авах ёстой шим тэжээлийг хангахуйц илчлэг сайтай хоолоор хангах боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Сургалтаар цэцэрлэгийн тогооч нар онолын хичээлээс гадна цэцэрлэгийн хүүхдэд өгч болох давсгүй, чихрийн агууламжийг бууруулсан хоолны технологи ажиллагаа, илчлэг, шимт бодисын тооцоо хийж сурахаас гадна шинэ хоол туршиж үзэх аж.
Сургалтад нийслэлийн 100 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид оролцож байна.
Б.Лхам