БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон Улсад магистр, докторт суралцсан судлаачид маргааш өөрсдийн хамгаалсан сэдвийг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны ололт амжилтын практик ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй илтгэл хэлэлцүүлж байна.
Уг хэлэлцүүлгийг БСШУСЯ МУИС, ШУТИС нартай хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлэг ШУТИС-ийн Төв номын сангийн байранд 16 цаг хүртэл үргэлжилнэ.
Б.Лхам