БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яамнаас Азийн хууль тогтоох салбарын зөвлөхүүдийн зургадугаар симпозиум Сөүл хотноо зохион байгуулж байгуулагдлаа. Азийн хууль тогтоох салбарын зөвлөхүүдийн зургадугаар симпозиумыг нээж ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр үг хэлжээ.
Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ц. Оюунчимэг “Захиргааны процесс болон Олон нийтийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж оролцсон байна.
Симпозиумын үеэр Дэд сайд Б.Энхбаяр БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулахын сайд Ким Уи-Сүктэй хоёр талын уулзалт хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, харилцаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон аж.
Уулзалтын үеэр бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх асуудлын хүрээнд Монгол Улсын эрх зүйн мэдээллийн системийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх, БНСУ-ын туршлагыг нэвтрүүлж, энэ чиглэлээр боловсон хүчнээ сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Азийн хууль тогтоох салбарын зөвлөхүүдийн симпозиумыг 2013 оноос хойш БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яам амжилттай зохион байгуулж буй бөгөөд энэ жил Симпозиум нь “Азийн улс орнуудын Захиргааны процессын хууль тогтоомж болон тогтолцоо, иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд явагджээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)