Одоогийн байдлаар энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 230 мянган тонн буудай нийлүүлээд байна.Монгол Улс улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Одоогийн байдлаар 2018 оны ургац хураалтын дүн нэгтгэхээр аймаг, орон нутгаас мэдээ хүлээн авч байна. Ирэх долоо хоног гэхэд тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн маань бүтэн жилийн хөдөлмөрийн үрээр бид хичнээн хэмжээний ургац хүлээн авч, өмнөх оноос хэдэн хувийн өсөлттэй, ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа хураан авч чадсан эсэх нь тодорхой болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)