Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Хүрээ төвийн зүүн урд талд байрлах иргэн Б.Эрдэнэболдын үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшиж байсан 720 м2 талбайг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гарчээ.
Тус газрыг орчин үеийн архитектур шийдлийн дагуу иргэд аялаж зугаалах тав тухтай орчныг бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулах аж.
Цэцэрлэгт хүрээлэн ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтад орох юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)