Нийслэлийн газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн ээлжит дуудлага худалдааг ирэх баасан гаригт Хангарди ордноо зохион байгуулах гэж байна.
Дуудлага худалдааны анхны үнэ судалгаанд суурилсан хямд үнэтэй болж шинэчлэгджээ. Нийслэлийн таван дүүргийн 24 байршилд дуудлага худалдаа явуулах юм.
Тус газрууд нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан аж.
Б.Лхам