Улсын Филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг энэ сарын 23-нд “Улсын Филармонийн концертын танхим”-д “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус тоглолтод Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн тоглож үзэгч сонсогчдодоо хүргэдгээрээ онцлогтой юм.
Тоглолтын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд удирдаач, СТА С.Саруул-Од, Улсын Филармонийн гоцлол дуучин, СТА Н.Наранбаатар /Наагий/, СТА Ц.Хулан, СТА Л.Насанбуян, “Баян Монгол” биг бэнд ажиллаж байна.
Тоглолтын тасалбар Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1509/ -р худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800 дугаарт захиалан үнэгүй хүргүүлж болох юм.
Тухайн хөгжимчин тэрхүү цаг мөчид чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжээ дахин давтагдашгүйгээр илэрхийлдэг нь үзэгч, сонсогчдодоо жазз хөгжмийн сайхныг мэдрүүлж энх тайван, аз жаргалыг хамаргүй бэлэглэдэг билээ.