09:30 цагт Монгол улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг МУИС-ийн номын танилцуулна. Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Танилцуулга МУИС-ийн номын санд болох юм.
10:30 цагт МҮЭХ-ны хурлын танхим Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн замд явахдаа галд өртсөн жолоочийн талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо, хохирогчийн ар гэр хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
11:00 цагт “Мэргэжлийн боловсрол - Миний сонголт” гэрэл зургийн үзэсгэлэн Blue Mon барилгын 1 давхарын Norphei Art gallery-д нээлтээ хийнэ.Дусал хөлсний цаана амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл нуугдаж байдгийг өөрсдийн мэргэжлийн онцлогоор гэрэл зурганд буулган харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Үзэсгэлэнд тавигдсан 60 гэрэл зургийг Монгол улсад эдийн засгийн хөдөлгүүр болсон мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг Политехникийн коллеж болон МСҮТ-үүдийн багш болон суралцагч нар авсан нь онцлог юм.
-Үндэсний мэдээллийн төвд АСЕМ-ын аудитын тайланд нэр холбогдсон 17 албан тушаалтны төлөөлөл мэдээлэл хийнэ.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг эргэлдүүлж байгаа тухай мэдээлэл хийнэ.
12:00 цагт “УДЭТеатрын 2018-2019 Үзвэрийн жилийн нээлт”- нд зориулсан хэвлэлийн бага хурал болно.
13.00 цагт MN-мэдээллийн төвд Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралд болно .
13:30 цагт Хичээнгүй сайд, Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.
15:00 цагт “Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Blue Sky Hotel-д болно.