Нийслэлийн Багануур,Налайх, Сонгинохайрхан дүүргүүдийн Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтыг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Үндэсний статистикийн хорооны Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар нээж, Үндэсний статистикийн хорооны албан хаагчид хүн ам, өрхийн мэдээллийн сан түүний хэрэглээ, өрхөд суурилсан судалгаа, ач холбогдол, анхан шатны бүртгэлд анхаарах асуудал, хүн ам, орон сууцны тооллого 2020-ын агуулга, чиглэл, ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээлэл, ойлголт сэдвээр мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө.
Л.Сайнаа