Үндэсний Статистикийн Хорооноос Монгол улсад орчин үеийн хүн амын тооллого явуулсны 100 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулиудын дунд “ХХ зууны Монгол Улсын хүн амын дүр төрх болон нийгэм эдийн засгийн түүхэн онцлог үйл явдал ба хүн амын асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Энэхүү хуралд Монгол Улсын Их сургууль, Санхүү, Эдийн Засгийн Их сургууль, Шинжлэх Ухааны Академи болон Удирдлагын Академийн судлаачид, оюутнуудаас бүтээлүүд ирснээс судлаачийн ангилалд тэргүүн байрыг Удирдлагын академиас оролцсон доктор Г.Жаргал, Н. Сэлэнгэ нар, Оюутны ангилалд 1-р байрыг Санхүү, эдийн засгийн сургуулиас оролцсон Л.Энхтүшиг, Б.Номин, Э.Анхбаяр, 2-р байрыг Монгол улсын их сургуулиас оролцсон Г.Адъяа-Очир, Э.Ундрал, 3-р байрыг Монгол улсын их сургуулиас оролцсон Э.Хатантөмөр, Х.Уянга нар эзэлсэн байна.
Л.Сайнаа