БНХАУ-ын Хуаньпи мужийн Ухань хотод өчигдөр “Mt Mulan marathon 2018” марафон гүйлтийн тэмцээн болж, Монголын гүйгчид амжилттай оролцон, алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртлээ.
Эрэгтэй марафончдоос Гансүхийн Бат-Эрдэнэ 2:30:58 амжилтаар түрүүлж, БНХАУ-ын Ци Мин 2:31:16, Инь Шуньцзян 2:31:54 амжилтаар удаалжээ. Манай гүйгч түрүүлснийхээ дараа “Уханьд уралдах үнэхээр сайхан байлаа. Гүйж байхдаа би тэмцээнд оролцож байгаа гэдгээ бараг мартчихсан” хэмээн “Синьхуа” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Манай тамирчдаас мөн эмэгтэйчүүдийн марафоны төрөлд Бямбаагийн Халиунаа 2:53:58 амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Энэ зайд БНХАУ-ын Яо Мяо 2:43:02 амжилтаар түрүүлж, Кенийн Эдинайеротич Квамбай 2:52:12 амжилтаар удаалжээ.
Эмэгтэйчүүдийн хагас марафонд Кенийн Желагет Лилиан 1:14:05 амжилтаар түрүүлж, Намжилсүрэнгийн Сэмжид 2:31:16 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Гуравдугаар байрт БНХАУ-ын Чжан Кайцин 1:29:03 амжилтаар оржээ.
“Mt Mulan marathon” нь уулын замд болдгоороо онцлогтой бөгөөд тамирчдаас маш их тэвчээр хатуужил шаарддагаараа алдартай юм.