Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлаас хүргэж байна.
Х.БАТТУЛГА: АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР БОСГОСОН ӨРГӨӨНД НЬ БӨХӨӨ БАРИЛДУУЛЖ ЧАДАХАА БОЛИЛОО
Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Хүчит бөхийн барилдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлэв.
АБУ ДАБИ ХОТОД МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭХЭЭР БОЛЛОО
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдын яам байгуулах тухай Засгийн газрын зөвшилцөх саналыг хэлэлцэж, дэмжлээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
ИРЭХ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВСАН ГИШҮҮД
МАН төрийн эрх барьж буй энэ хоёр жилд чансаагаа дориун шалгуулаад авлаа. Засгийн газар нь ч гавьсан зүйлгүй хэдэн ч сайдын нүүр үзэв. Гоё нэртэй сангуудыг хэн цөлмөж байгаа нь ч олон нийтэд ил болов. Манай улсад Эрдэнэсийн сан, Бүх нийтийн үйлчилгээний сан, Агаарын бохирдлын эсрэг сан, Тариаланг дэмжих сан зэрэг сонсоход тааламжтай зөв гэж бодохгүй байхын аргагүй 27 сан байна.
Ц.БАТ-ЭНХ: БИ ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХ САНГААС ЗЭЭЛ АВААГҮЙ, 4.5 ТЭРБУМЫН ТЕНДЕР Ч АВААГҮЙ
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэмээх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэхүү мэдээллийг хуурамч хаягаар төлбөр төлж тарааж байгаа. Тэгвэл энэ мэдээллийн талаар эх сурвалжаас тодрууллаа.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВШИЛЦӨХ АЛБАН БИЧИГТ УИХ-ЫН ДАРГА ХАРИУ ӨГЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өглөө.
БАЙТ ХАРВААНЫ ТАМИРЧИД ЯПОНД ОЛИМПИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААНА
Монголын байт харвааны холбооны ээлжит их хурал энэ сарын 10-нд "Чингис" зочид буудалд болохоор товлогджээ. Тус их хурлаар “2018-2028 он хүртэлх байт харвааны хөгжлийн бодлого”-ыг хэлэлцүүлж батлах төлөвлөгөөтэй байгаа аж. 2019 он байтынхны хувьд тун хариуцлгатай жил юм байна. Учир нь ирэх жил 2020 оны Токиогийн олимпийн эрх авах хоёр ч том тэмцээн болох юм.
БАЙНГЫН ХОРООД Б.БАТЗОРИГ ГИШҮҮНИЙГ АВЧ ҮЛДЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын болон дэд хороо өнөөдрийн (2018.11.06) хуралдаанаараа хэлэлцлээ.
Ц.ЭЛБЭГДОРЖ: ОЛОН САНГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МӨНГӨ ГҮЙЛГЭЭГ ЦАРЦААХ ЁСТОЙ
ЖДҮ-ийн тухай асуудал энэ амралтын дөрвөн хоногт намжих нь уу гэвэл үгүй нь бололтой. Цахим сүлжээгээр “Дөрвөн хоног амраагаад, ард олон нь амарч, зугаалж ЖДҮ-ийн талаар анхаарал тавих нь багасах байх” гэсэн тооцоо байгаа талаар иргэд нийтэлжээ. Харин ч эсрэгээр нь тууштай тэмцэхийг ч уриалж буй.
МАНАЙ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ САЙЖИРЛАА
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэг шатлалаар ахилаа. Тодруулбал, Олон Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог Стандарт энд Пүүрс (S&P Global Ratings) агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B- тогтвортой” үнэлгээнээс “B тогтвортой” болгон нэмэгдүүллээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)