Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын үндэсний марктенгийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн “СТАРТ АП” арга хэмжээ зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Залуучуудад шинэ санаагаа бодит болгон, мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог энэ арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны 111 залуу оролцохоор бүртгүүлж, 55 залуучууд шалгаран, 49 бизнес санаа дэвшүүлснээс, хамгийн шинэлэг, шилдэг 12 санаа дэмжигдэн 1 сарын хугацаатай хурдасгуур хөтөлбөрт хамрагдлаа.
Шалгарсан залуучууд бизнесийн шилдэг зөвлөхүүдийн зөвлөгөөг авч, санаагаа төсөл хөгжүүлснээс шүүгчдийн бүрэлдхүүн хамгийн шилдэг 6 багийг/22 гишүүнтэй/ шалгаруулж, тус бүрт нь 10.000.000 төгрөгний 36 сарын дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэж, залуучуудын бизнесийн санааг дэмжлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)