Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, дасгалжуулагч Х.Энхболд нарын удирдлага дор зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцоход нэг алт, нэг мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд ОУХМ Ш.Чанарав цээж шахалтын төрөлд 315 кг-ыг шахснаар мөнгөн медаль хүртсэн байна. Энэ амжилт ДАШТ-ээс авсан түүний анхны медаль юм. Түүнчлэн 105 кг-д Д.Түмэнжаргал алтан медаль хүртсэн бөгөөд Монголын зургаан тамирчны хоёр нь медалийн тавцанд гарсан амжилтаар тус тэмцээнийг өндөрлүүлж байна. Энэхүү тэмцээнд 60 орны 400 гаруй тамирчин өрсөлджээ.
С.Нацаг
Сэтгэгдэл (1)