Монгол Улсад Ширээний теннисний спортыг үндэслэгчдийн нэг Д.Санжмятав багшийн нэрэмжит Монголын Ширээний теннисний холбооны цомын тэмцээн энэ сарын 23-ны өдөр болно.
Тус тэмцээн нь Д.Санжмятав агсны үйл хэргийг мөнхжүүлэх, үе үеийн теннисчдэд дурсуулах, ширээний теннисний спортыг суратлчлах, тамирчны ур чадварыг сайжруулах, туршлага солилцох, МШТХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Тэмцээнийг МШТХ-оос томилогдсон шүүгчдийн комиссоос зохион явуулах бөгөөд 9өөс 60 насны ангиллаар явагдана.
Эх сурвалж: МШТХ