Нийслэлд цахилгааны шөнийн тарифт хамрагдах боломжтой УБЦТС ТӨХК-ийн 137855 гэр хорооллын айл өрх байдаг байна. Харин төлбөрийн эрчим хүчний үлдэгдэлтэй хэрэглэгчид шөнийн тарифын хөнгөлөлтөд хамарагдаж чадахгүй байгаа аж.
Тодруулбал, дээрх хэрэглэгчийн 15 хувь нь /2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар/ хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь Монгол Улсын Засгийн газар 2017 оны оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгааг хэлж байна.
Тиймээс төлбөрийнхөө үлдэгдлийг шалгаж, төлбөрөө төлөн хөнгөлөлтөндөө хамрагдахыг УБЦТС-аас анхааруулж байна.
Б.Лхам