Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Үндэсний чанарын долоо хоног”-ийг энэ сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Тус байгууллагаас дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил Стандартчилал Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Дэлхийн чанарын өдөр-2018” чуулганыг хамтран зохион байгуулах гэж буй юм.
Арга хэмжээний хүрээнд чанарын форум, хэлэлцүүлэг, Чанарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
Б.Лхам