Авлигатай тэмцэх газар аравдугаар сарын 29-нээс энэ сарын 2 хүртэл гэмт хэргийн шинжтэй 19 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн байна. Ажиллагаанд одоогоор таван гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 327 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 299 хэрэг шалгагдаж байна.
Сэтгэгдэл (1)