Тайланд Улсын Бангкок хотод Ази, номхон далайн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй MEDEA-2 төслийн хүрээнд Хэмжил зүйн шинжлэх ухаан, техникийн байгууллагуудын бодит туршлага, мэдлэг чадавхийг бэхжүүлэх сэдэвт уулзалт, сургалт боллоо. Сургалтад ХЗХ-ийн дарга Д.Дамбасүрэн, ахлах мэргэжилтэн Б.Байгалмаа нар оролцсон байна.
Уг уулзалтыг Ази Номхон Далайн орнуудын хэмжил зүйн хөтөлбөр/APMP/, Ази Номхон Далайн Хууль эрхийн Хэмжил зүйн Форум /APLMF/ болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан аж. Уулзалтад Ази номхон далайн 14 орны хэмжил зүйн хүрээлэнгийн 30 мэргэжилтэн оролцжээ.
Эх сурвалж: Стандарт, хэмжил зүйн газар