Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор жилд хоёр удаа харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн харьяа "Ахлагчийн сургууль"-тай хамтран зохион байгуулдаг. Энэ хүрээнд хоёрдугаар ээлжийн сургалт амжилттай явагдаж дуусчээ.
Амжилттай суралцаж, төгссөн иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн сул орон тоонд томилсон байна.
Томилогдсон алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны болон Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар оролцож, алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
ШШГЕГ