Монгол бахархлын өдрөөр Үндэсний номын санд номын үзэсгэлэн худалдаа болно.
Чингис хааны холбогдолтой судалгааны номуудын үзэсгэлэн худалдаанд ШУА-ийн Түүх архелогийн хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн компаниуд оролцож хямдралтай үнээр бүтээгдэхүүнээ борлуулах юм. Номын худалдаа 09 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх юм.
Мөн энэ үеэр эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэгдэнэ.
Б.Лхам