2018 оны 11-р сарын 7-13-ны өдрүүдэд Монгол Улсад «Оросын сэргэн мандалт» орос киноны VIII наадам явагдах гэж байгаа ба уг наадмын гол зорилго нь орос киноны сурталчилгаа буюу Монголын үзэгчдийг Оросын кино урлагтай танилцуулах явдал юм.
Тус наадмыг ОХУ-ын Соёлын яам, Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам болон Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Энэ жилийн кино наадамд зориулан 2017-2018 онуудад үйлдвэрлэсэн 9 шинэ киног авчрахаар сонгогдсон ба наадмын тусгай зочдын хувиар Оросын нэртэй кино найруулагчид болон жүжигчид ирнэ. Тэдний дунд «Амурская осень» буюу «Амар мөрний намар» кино болон театрын наадмын ерөнхийлөгч, продюсер Сергей Новожилов, [Кавказад болсон явдал кинонд Нинагийн дүрийг амилуулсан] ОХУ-ын гавъяат жүжигчин Наталья Варлей, найруулагч Владимир Битоков, продюсер Владислав Пастернак, жүжигчин Максим Колосов, хэд хэдэн наадмын бодлогын асуудал эрхэлсэн захирал Александра Жукова, продюсер Екатерина Сарычева, жүжигчин Анастасия Савосина, жүжигчин Виктор Пипа болон бусад хүмүүс ирэх гэж байна.
Энэхүү наадмын нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал маргааш буюу 11-р сарын 7-нд 16:00 цагт Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвд болно [Баянзүрх дүүрэг, 12-р хороолол, Токиогийн гудамж – 39]. Бага хурлын үеэр жүжигчид, найруулагчдаас ярилцлага авах боломж гарна.
Байгууллагаас уг бага хуралд оролцох хүмүүс (сэтгүүлчид, камерчид) урьдчилан (15:45 цаг гэхэд) ирэх ёстой.