“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан JCI TOYP шагналын эзнээр тодорлоо.
Жил бүр JCI байгууллагаас зохион байгуулдаг “JCI Ten Outstanding Young Persons of the World” нь JCI байгууллагын эрхэм зорилгод нийцсэн, нийгэмд тогтвортой нөлөөлөл үзүүлж, эерэг өөрчлөлтийг авчирсан идэвхтэй залуу иргэнийг шалгаруулдаг билээ. Энэ удаагийн дэлхийн өнцөг булан бүрд эерэг өөрчлөлтийг бий болгож буй 24500 идэвхтэй иргэн шалгаруулалтад оролцжээ. Үүнээс 10 идэвхтэй иргэнийг JCI байгууллага албан ёсоор зарласан бөгөөд Ч.Ганжавхлан тодроод буй юм.
Энэ нь манай улсаас анх удаа дэлхийн JCI байгууллагын (TOYP) шилдэг залуугаар шалгарч байгаа тохиолдол бөгөөд анх 1952 оноос уг номинацийг тодруулснаас хойш Jackie Chan, Orson Welles, Howard Hughes, Nelson Rockefeller, John F.Kennedy, Henry Kissinger, Gerald Ford, Benigno Aquino зэрэг алдартай хүмүүс авч байжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)