Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас 2018 оны “Уран жолоодлого”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.
Автобаазад мэргэжлийн ур чадвар болон бусад шалгуурыг хангасан цагдаа-жолооч нар үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэдгээрээс 30 орчим жолооч уг тэмцээнд оролцож мэдлэг боловсрол, авхаалж самбаа, ур чадвараа сорьсноос Техник үйлчилгээ, засварын хэлтсийн засварын механик, цагдаагийн ахлах дэслэгч Г.Энхбаатар, Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Батхуяг нар тэргүүн байрт шалгарчээ.
Дэд байрт Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч B.Мөнхдаваа, гутгаар байрт цагдаагийн ахлагч Г.Энхбаатар, тусгай байрт цагдаагийн дэд ахлагч Ц.Гансүх нар тус тус шалгарч, уран жолоодлогын аваргууд боллоо.
Б.Лхам