Төрийн албан хаагчдын хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг таниулах, хууль хэрэглээний чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр баталсан 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн шинэлэг зохицуулалт онцлогийн талаарх 60 минутын сургалтыг зохион байгуулах гэж байна.
Нэг удаагийн сургалтын төлбөр нэг оролцогч 10.000 /арван мянган/ төгрөг байхаар тооцсон бөгөөд сургалтын төлбөрт Төрийн албан тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн эмхэтгэл багтжээ. Төлбөрийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, регистр 9128883, төрийн сангийн 100900012004 тоот дансанд тушаах юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)