Монгол Улсад залуучуудын хүний эрхийн байдал, өнөөгийн залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж гаргасан тоо баримт, судалгаанд үндэслэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх жишиг загвар бий болгох зорилгоор “Залуучууд судлал - Хөгжлийн үйлчилгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд Их дээд сургуулиудын эрдэмтэн багш, судалгаа, шинжилгээний ажилтан, судлаачид, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон төрийн бус байгууллага, нийгмийн болон бусад салбарын ажилтнууд байх ба ганцаарчлан болон багаар оролцож болох аж.
11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл материалыг хүлээн авах юм байна.
Л.Сайнаа