Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтыг үндэслэн"Спортын клубыг магадлан итгэмжлэх журам"-ыг боловсруулан журмын төсөлд санал авч байна.
Та бүхэн журмын төсөлтэй танилцаж холбогдох саналаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газрын нэр дээр болон nyamsuren@sport.gov.mn цахим хаягаар өөрсдийн овог нэр, байгууллагын хаягыг тодорхой бичиж илгээнэ үү.
Эх сурвалж: Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтэс