Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан алба хаагч нарыг шагнаж урамшууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Жавхлантөгс, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Алтан-Эрэг нарыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр мөн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М.Булганаа, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Мөнхтулга нарыг “Хүндэт жуух” бичиг болон цалингийн тодорхой хувиар шагнав.
Эдгээр алба хаагчид өнгөрсөн аравдугаар сарын 15-ны өдөр СБД-ийн нутагт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг чирж унаган амь насыг хохироосон гэмт хэрэг болон өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр БГД-ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд хүний амь насыг хохироосон гэмт хэргүүдийг шуурхай илрүүлсэн юм.
Б.Лхам