Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 142 дугаар анги буюу ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр хурандаа Ч.Гансүх ангийнхаа үйл ажиллагаа болон Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Мөн 2017, 2018 онд хийгдсэн уран бүтээл, сургалт, засвар, тохижилтын ажлын талаар танилцуулж, цаашид тус байгууллагад шаардлагатай хөгжмийн зэмсэг, ангийн барилгын өргөтгөл, засвар шинэчлэлийн талаар санал хүсэлтээ уламжилсан юм.
Түүнчлэн ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Алтан дуулга-Улаанбаатар” олон улсын цэргийн хөгжмийн наадмын төслийг танилцуулав.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ тус байгууллагын алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал болон ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албанаас гаргасан саналуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээ илэрхийллээ.
Б.Лхам