Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
ЭЗБХ: ВАЛЮТЫН ХАНШ, БЕНЗИН, ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНКИНД ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛД ЖИЛД ДУНДЖААР 24 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ
Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж байгуулж ажиллуулдаг.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛААР САНГИЙН ЯАМНААС ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.29/-ний өдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, тус бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УЛСЫН ИХ ХУРАЛ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ ӨӨРӨӨ ТАРАХ ШИЙДВЭР ГАРГАХЫГ ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ САНАЛАА ӨРГӨН БАРИВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр (2018.10.29) Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛНЭ
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас холбогдох албан тушаалтнуудын дунд семинар зохион байгуулж байна.
АН-ЫН БҮЛЭГ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудал бүрэн шийдвэрлэгдтэл тус бүлгийн гишүүд хуралдаа суухгүй гэж мэдэгдлээ.
Б.БАТЗОРИГ САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хуралдлаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын бүлэг сая өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Энд МУ-ын Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах тухай асуудал байсан. Энд УИХ-ын дарга өөрийн байр суурийг илэрхийлэн, хуулийн бүрэн эрхийн энд хариуг өгнө гэсэн. Үүнээс гадна ЖДҮДС-гаас гишүүдийн авсан зээлтэй холбоотой асуудлаар ярилцаж, зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой хэмээн үзсэн. Гишүүд ийм асуудалд хариуцлага тооцож чадахгүй бол бид цаашид байх ёсгүй гэсэн зарчмын байр суурийг илэрхийллээ” хэмээн ярив.
Б.ЛХАГВАСҮРЭН: ИХ ОРЛОГОТОЙ ХҮНЭЭС ИХ ТАТВАР БАГА ОРЛОГОТОЙ ХҮНЭЭС БАГА ТАТВАР АВАХ ЁСТОЙ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанктай хамтран "Макро эдийн засгийн бодлого, шинэ хандлагууд" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хэлэлцүүлэгт Монголбанкны байр суурь болоод эдийн засгийн өсөлт иргэдэд хэр хүртээмжтэй байгааг тодрууллаа
НӨАТ-ЫН СУГАЛАА ТАТВАРЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү хуулийг далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн гэж үнэлдэг. Татварын ерөнхий газрын мэдээлж байгаагаар энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз суурь нэмэгдэж, бүртгэлийн систем сайжирсан байна.
Б.Лхам