Зэвсэгт хүчний жанжан штаб, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран өнгөрсөн зургадугаар сарын 8-ны өдрөөс Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүнд “Гэр бүлийн үнэ цэнэ, эерэг хандлага”, “Цалин орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь” зэрэг сэдвээр сургалт явуулж эхэлсэн.
Энэ удаа Зэвсэгт хүчний 065 дугаар ангид зохион байгуулснаар сургалт түр хугацаанд завсарлаж байна. “Эерэг эх орон” аяны хүрээнд явагдсан уг сургалт залууст эх оронч сэтгэлгээ, зөв, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой гэдгийг албаныхан хэлж байна. Мөн цаашид гэр бүл төлөвлөлт, хүүхдийн хүмүүжил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар болон мэдээллийн технологийн чиглэлийн найман төрлийн сургалт, номын санчдыг мэргэшүүлэх сургалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)